Tuesday, August 24, 2010

Хэрхэн Crash Day тоглоомыг үнэгүй татаж тоглох вэ? [190mb]

Энэ тоглоомыг мэдэхгүй хүн гэж байхгүй байх. Осол гаргаад л уралдаад л. 3 хэсэгтэй, Hotfile дээр тавьсан байгаа. Уралдаад байж дээ хүмүүсээ.
Нэгдүгээр нэсэг 85 мегабайт
Хоёрдугаар хэсэг 85 мегабайт
Гуравдугаар хэсэг 34 мегабайт

Хэрхэн Windows XP дээр folder-уудыг хурдан онгойлгох вэ?

ХР дээр фолдерууд удаан нээгдэж байна уу? ХР үйлдлийн систем нь фолдер луу орох болгонд сүлжээ, принтерийн холбогдолтой файлуудыг хайдаг юм. Ингээд л удаад байгаа хэрэг. Хурдан фолдер нээе гэвэл доорх зааврыг дагаж хийнэ үү. Бусаддаа хэлэхээ мартуузай.
  1. My Computer-ийг нээ.
  2. Tools меню дээр дар.
  3. Folder Options дээр дар.
  4. View Tab дээр дар.
  5. Automatically search for network folders and printers гэсэн хэсэг чагтилсан байгаа. Чагтыг нь аваад л болоо. 
  6. Apply дар.
  7. OK дар.
Хэрвээ танд энэхүү нийтлэл таалагдсан бол найзууддаа манай болгийн тухай заавал хэлээрэй.

Saturday, August 21, 2010

Хэрхэн компьютероо хурдашлуулах вэ? Шилдэг 10 арга

Компьютер чинь удаан байна уу?Тэгвэл итернэтээс ямар ч элдэв төрлийн програм таталгүйгээр компьютероо хурдашлуулва ямар вэ?
  1. Компьютероо асаасны дараа ачааллаж дуустал нь хүлээ. 
  2. Ямар нэгэн програмаас гаргасан бол дандаа desktop-oo Refresh хийж бай. 
  3. Дэлгэцийн зургандаа битгий хэт том файл тавьж бай. Жишээ нь хэрвээ таны дэлгэц 1280х800-гийн чанартай бол илүү ч үгүй дутуу ч үгүй 1280х800-гийн нягтаршилтай зураг тавь гэсэн үг.
  4.   Desktop дээрээ битгий хэт олон товчилбор (shortcut, icon) тавь.
  5.  Хогийн саваа тогтмол хоосолж бай. Байн байн хоослох завгүй бол зүгээр л Shift+Delete дарж бай.
  6. Вирусын эсрэг програм ашиглах хэрэгтэй. Танд NOD32 Antivirus санал болгож байна. Энэхүү програм хэмжээ багатай ч маш хүчирхэг гэдгээрээ алдартай билээ.
  7. Windows XP, Vista, 7-той хамт ирдэг Disk Defragmenter хэмээх програмыг 2 сар тутам дор хаяж 1 ашиглаж бай.  Disk Defragmenter нь хатуу дискийг цэгцэлдэг ач холбогдолтой юм. Бид нарын өрөө эмх цэгцгүй байхад бид юм хайсаар байгаад маш их уддаг шүү дээ. Харин цэвэрхэн бас хаана юу байгааг та санаж байгаа бол ажлаа дороо амжуулана. шүү дээ. Энэ програмыг компьютерийн цэвэрлэгч гэхэд хилсдэхгүй байх.
  8. Хард диск чинь 2 хуваагдсан байх хэрэгтэй. С дисо дээр чинь үйлдлийн систем чинь суусан байх. Үйлдлийн систем нь суусан дискээ 10-20 гигабайт сул байхыг шаарддаг болохыг та мэдэх үү? 
  9.  Програм хуулсны дараа дэлгэц дээр товчилбор үүсгэх үү? гэж асуулт тавьдаг битгий тавь гээрэй. Яагаад гэвэл дэлгэц дээох 1 товчилбор нь Дотоод Санах Ойн 500 байтыг идэж байдаг.
  10. Компьютероо тоосноос хамгаалж арчилах хэрэгтэй. Хэрвээ CPU дээр чинь хэт их тоос цугларвал  CPU чинь хамаагүй их хална. Хэрвээ CPU чинь хэт их халвал CPU-ны хурд эрс багасана. Тиймээс сардаа дор хаяж нэг компьютерийнхоо тоосыг арчиж байгаарай.
Хэрвээ танд энэ нийтлэл таалагдсан бол найзууддаа манай блогийн талаар яриарай.

Хэрхэн РНР хэлийг ашиглаж вэб сайт бүтээх вэ?

РНР бол дэлхийн вэб хэлүүдээс хамгийн алдартай нь билээ. Энэхүү вэб хэлийг Rasmus Lerdorf гэгч С програмчилалын хэл дээр бичсэн бөгөөд тэрээр одоо бидний сайн мэдэх Yahoo-д ажилладаг юм.

Заавар:
  1.  Эхлээд та бүхэн програмыг нь татах хэрэгтэй. Нэрийг нь AppServ гэх бөгөөд энд дарж татаарай. Энэ нь үнэгүй програм тул Crack, Serial хэрэггүй.
  2. Одоо цөмөөрөө бичлэг хэвлэж сурцгаая. 
  3. Notepad-aa нээгээд үүнийг хуул.
<html>
<body>
<?php
echo "Миний анхны бичлэг";
?>
</body>
</html>
Хашилт дотор дурын зүйлээ бичиж болно.""

Дараа нь бичсэн зүйлээ хадгална. Ctrl+S дараад нэр өгөхдөө myweb.php гэж хадгална.
     4. Юу хийснээ шалгамаар байна уу? My Computer-> C: -> AppServ -> www гэсэн фолдер уруу очоод web гэсэн шинэ фолдер нээ. Шинээр нээсэн фолдертоо myweb.php файлаа хуул.
     5. Интернэт броузэр уруугаа (Mozilla, Safai, Opera, Google Chrome, Internet Explorer) ороод хаяг бичдэг хэсэгт http://localhost/web/myweb.php гэж бичээд Enter дар. Хашилтан доторх зүйлээ харж байна уу?
Хэрвээ танд таалагдсан бол найзууддаа манай блогийн тухай ярьж http://z-howto.blogspot.com/ руу ороорой гэж хэлээрэй.

Хэрхэн өндөр болох вэ?

Хүүхэд болгон илүү өндөр болохыг хүсдэг. Сагсан бөмбөгийн тамирчид яаж тийм өндөр болов?


  1. Тэжээллэг хоол их ид. Эс чинь цатгалан байвал илүү хурдан хуваагдана. Илүү хурдан хуваагдвал илүү хурдан өснө шүү дээ.
  2. Витамин сайн хэрэглэ.
  3. Сунгалтын дасгал их хий. Унтахдаа биеэ нугалалгүй хамаг байдгаар нь тэгшилж унтаж бай. Мөн хийх зүйл байхгүй үедээ биеэ сунгаж басгал хийх нь таныг маш өндөр болгоно.
  4. Их үсрэхийг шаарддаг воллейбол, сагсан бөмбөг мэтийн спортоор хичээллэ.
  5. Хэрвээ спортоор хичээллэх хэт явдалтай санагдвал зүгээр л завандаа үсрэхэд болно шүү дээ.
  6. 24 цаг тутамд дор хаяж 8 цаг унтаж бай. Өсөлтийн үйл явц ихэвчлэн унлаж байхад болдог. Биеэ тэгшилж унтахаа мартуузай.
Анхааруулга: Хүн өглөө оройныхоосоо илүү өндөр байдаг.  Олон цаг хэвтсэний улмас хүний бие сунадаг. Тиймээс өндрөө хэмжихдээ орой хэмжиж оройны өндрөө өөрийн албан ёсны өндөр болгох хэрэгтэй шүү.

Хэрвээ танд энэхүү нийтлэл таалагдсан бол манай блогийн тухай найзууддаа хэлээрэй.

Thursday, August 12, 2010

Шалгалтын өмнө хэрхэн биеэ бэлдэх вэ?

            Шалгалтын өмнө хэрхэн хоол ундаа зохицуулах вэ?

                                                                                                   Шалгалтаа ямар өгөх нь өмнөх өдрөө биеэ хэрхэн бэлдсэн болоод хоол ундаа хэрхэн зохицуулсанаас шалтгаалж байдаг. Өлсгөлөн чигээрээ шалгалтандаа орвол асуултууддаа анхаарлаа хандуулж чадалгүй өнгөрнө. Мөн тэжээллэг бус (түргэн хоол) идсэн тохиолдолд сэргэг бус болно. Эдгээрээс сэргийлэхийн тулд та бүхэн доорх зүйлсийг өөрсдийн амьдралд хэвшүүлж заншаарай.






         Заавар:

  1. Яг шалгалтын өмнө тэжээллэг хоол хэрэглэх. Хэрвээ шалгалт чинь өглөө бол өглөөний унд уух цаг гаргаж эртлэн босоорой.
  2. Өглөө, үдийн унд, оройн хоолондоо өндөг, самар, тараг, бяслаг зэрэг уургаар баялаг хүнс хэрэглэх.
  3. Хэт их хоол бүү ид. Энэ нь таныг хөдлөхөд хэцүү болгоно. Зөвхөн цадаагүй үедээ л амттан ид. 
  4. Кофе мэтийн сэргээх зориулалттай уух зүйл бүү хэрэглэ. Та шалгалтын өмнө сайн унтах хэрэгтэй. Үүний оронд ногоон цай уувал тохиромжтой.
  5. Томъёо, ухагдахуун мэтийн шалгалтанд орж ирэх өндөр магадлалтай зүйлсийг гүйлгээд харчих хэрэгтэй.
  6. Өдөр бүр нэмэлт витаминий бэлдмэл хэрэглэ. Ялангуяа витамин В хэрэглэ. Учир нь В митамин нь тархийг сэргээдэг ач холбогдолтой юм.
  7. Хийжүүлсэн ундаа (Coca Cola, Fanta, Sprite гэх мэт), согтууруулах ундаа зэргийг хэрэглэж огт болохгүй. Үүний оронд цэвэр ус сайн уугаарай.
Хэрвээ танд энэхүү нийтлэл таалагдсан бол найзууддаа манай сайтын тухай заавал хэлээрэй.