Thursday, August 12, 2010

Шалгалтын өмнө хэрхэн биеэ бэлдэх вэ?

            Шалгалтын өмнө хэрхэн хоол ундаа зохицуулах вэ?

                                                                                                   Шалгалтаа ямар өгөх нь өмнөх өдрөө биеэ хэрхэн бэлдсэн болоод хоол ундаа хэрхэн зохицуулсанаас шалтгаалж байдаг. Өлсгөлөн чигээрээ шалгалтандаа орвол асуултууддаа анхаарлаа хандуулж чадалгүй өнгөрнө. Мөн тэжээллэг бус (түргэн хоол) идсэн тохиолдолд сэргэг бус болно. Эдгээрээс сэргийлэхийн тулд та бүхэн доорх зүйлсийг өөрсдийн амьдралд хэвшүүлж заншаарай.






         Заавар:

  1. Яг шалгалтын өмнө тэжээллэг хоол хэрэглэх. Хэрвээ шалгалт чинь өглөө бол өглөөний унд уух цаг гаргаж эртлэн босоорой.
  2. Өглөө, үдийн унд, оройн хоолондоо өндөг, самар, тараг, бяслаг зэрэг уургаар баялаг хүнс хэрэглэх.
  3. Хэт их хоол бүү ид. Энэ нь таныг хөдлөхөд хэцүү болгоно. Зөвхөн цадаагүй үедээ л амттан ид. 
  4. Кофе мэтийн сэргээх зориулалттай уух зүйл бүү хэрэглэ. Та шалгалтын өмнө сайн унтах хэрэгтэй. Үүний оронд ногоон цай уувал тохиромжтой.
  5. Томъёо, ухагдахуун мэтийн шалгалтанд орж ирэх өндөр магадлалтай зүйлсийг гүйлгээд харчих хэрэгтэй.
  6. Өдөр бүр нэмэлт витаминий бэлдмэл хэрэглэ. Ялангуяа витамин В хэрэглэ. Учир нь В митамин нь тархийг сэргээдэг ач холбогдолтой юм.
  7. Хийжүүлсэн ундаа (Coca Cola, Fanta, Sprite гэх мэт), согтууруулах ундаа зэргийг хэрэглэж огт болохгүй. Үүний оронд цэвэр ус сайн уугаарай.
Хэрвээ танд энэхүү нийтлэл таалагдсан бол найзууддаа манай сайтын тухай заавал хэлээрэй.



No comments:

Post a Comment