Saturday, August 21, 2010

Хэрхэн РНР хэлийг ашиглаж вэб сайт бүтээх вэ?

РНР бол дэлхийн вэб хэлүүдээс хамгийн алдартай нь билээ. Энэхүү вэб хэлийг Rasmus Lerdorf гэгч С програмчилалын хэл дээр бичсэн бөгөөд тэрээр одоо бидний сайн мэдэх Yahoo-д ажилладаг юм.

Заавар:
  1.  Эхлээд та бүхэн програмыг нь татах хэрэгтэй. Нэрийг нь AppServ гэх бөгөөд энд дарж татаарай. Энэ нь үнэгүй програм тул Crack, Serial хэрэггүй.
  2. Одоо цөмөөрөө бичлэг хэвлэж сурцгаая. 
  3. Notepad-aa нээгээд үүнийг хуул.
<html>
<body>
<?php
echo "Миний анхны бичлэг";
?>
</body>
</html>
Хашилт дотор дурын зүйлээ бичиж болно.""

Дараа нь бичсэн зүйлээ хадгална. Ctrl+S дараад нэр өгөхдөө myweb.php гэж хадгална.
     4. Юу хийснээ шалгамаар байна уу? My Computer-> C: -> AppServ -> www гэсэн фолдер уруу очоод web гэсэн шинэ фолдер нээ. Шинээр нээсэн фолдертоо myweb.php файлаа хуул.
     5. Интернэт броузэр уруугаа (Mozilla, Safai, Opera, Google Chrome, Internet Explorer) ороод хаяг бичдэг хэсэгт http://localhost/web/myweb.php гэж бичээд Enter дар. Хашилтан доторх зүйлээ харж байна уу?
Хэрвээ танд таалагдсан бол найзууддаа манай блогийн тухай ярьж http://z-howto.blogspot.com/ руу ороорой гэж хэлээрэй.

No comments:

Post a Comment