Saturday, August 21, 2010

Хэрхэн компьютероо хурдашлуулах вэ? Шилдэг 10 арга

Компьютер чинь удаан байна уу?Тэгвэл итернэтээс ямар ч элдэв төрлийн програм таталгүйгээр компьютероо хурдашлуулва ямар вэ?
  1. Компьютероо асаасны дараа ачааллаж дуустал нь хүлээ. 
  2. Ямар нэгэн програмаас гаргасан бол дандаа desktop-oo Refresh хийж бай. 
  3. Дэлгэцийн зургандаа битгий хэт том файл тавьж бай. Жишээ нь хэрвээ таны дэлгэц 1280х800-гийн чанартай бол илүү ч үгүй дутуу ч үгүй 1280х800-гийн нягтаршилтай зураг тавь гэсэн үг.
  4.   Desktop дээрээ битгий хэт олон товчилбор (shortcut, icon) тавь.
  5.  Хогийн саваа тогтмол хоосолж бай. Байн байн хоослох завгүй бол зүгээр л Shift+Delete дарж бай.
  6. Вирусын эсрэг програм ашиглах хэрэгтэй. Танд NOD32 Antivirus санал болгож байна. Энэхүү програм хэмжээ багатай ч маш хүчирхэг гэдгээрээ алдартай билээ.
  7. Windows XP, Vista, 7-той хамт ирдэг Disk Defragmenter хэмээх програмыг 2 сар тутам дор хаяж 1 ашиглаж бай.  Disk Defragmenter нь хатуу дискийг цэгцэлдэг ач холбогдолтой юм. Бид нарын өрөө эмх цэгцгүй байхад бид юм хайсаар байгаад маш их уддаг шүү дээ. Харин цэвэрхэн бас хаана юу байгааг та санаж байгаа бол ажлаа дороо амжуулана. шүү дээ. Энэ програмыг компьютерийн цэвэрлэгч гэхэд хилсдэхгүй байх.
  8. Хард диск чинь 2 хуваагдсан байх хэрэгтэй. С дисо дээр чинь үйлдлийн систем чинь суусан байх. Үйлдлийн систем нь суусан дискээ 10-20 гигабайт сул байхыг шаарддаг болохыг та мэдэх үү? 
  9.  Програм хуулсны дараа дэлгэц дээр товчилбор үүсгэх үү? гэж асуулт тавьдаг битгий тавь гээрэй. Яагаад гэвэл дэлгэц дээох 1 товчилбор нь Дотоод Санах Ойн 500 байтыг идэж байдаг.
  10. Компьютероо тоосноос хамгаалж арчилах хэрэгтэй. Хэрвээ CPU дээр чинь хэт их тоос цугларвал  CPU чинь хамаагүй их хална. Хэрвээ CPU чинь хэт их халвал CPU-ны хурд эрс багасана. Тиймээс сардаа дор хаяж нэг компьютерийнхоо тоосыг арчиж байгаарай.
Хэрвээ танд энэ нийтлэл таалагдсан бол найзууддаа манай блогийн талаар яриарай.

No comments:

Post a Comment